2019-08-20 17:421min01

Сэргээш илэрсэн харваач охины харвах эрхийг хаслаа

12

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар таваас дээш давсан 16 бөхөөс гадна эхний тавд багтсан харваачдаас сэргээшийн шинжилгээ авдаг. Энэ дагуу шинжилгээ авахад хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн талаар Баяр наадмын комиссоос мэдээлсэн билээ.

Сурын холбооны Нарийн бичгийн дарга Б.Наранбаяраас сэргээш илэрсэн харваачийн талаар тодруулахад “Өнгөрсөн долоо хоногт нэг сур харваач охиноос хориотой бодис илэрч, шинжилгээний хариу эерэг гарсан талаар бидэнд албан ёсоор мэдэгдсэн. Бид өчигдөр холбооны Ёс зүйн хороогоор энэ асуудлыг авч хэлэлцээд, уг харваачийн шагналыг буцааж, нэг жил харвах эрхийг нь хасах шийдвэр гаргасан” гэв.

Уг харваач Үндэсний баяр наадмаар дөрөвдүгээр байранд оржээ. Сэргээшийн шинжилгээ авдаг болсноос хойш анх удаа харваачаас допинг илэрсэн нь энэ юм.