АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтоны цэнхэр даашинз, улаан туфльтэй хөрөг Америкийн санхүүч асан Жеффри Эпштейний Манхэттенд байдаг харшаас олджээ. Хөрөг зураг дээр Клинтон Цагаан ордны зууван танхимд Хиллари Клинтоны Кеннеди-төвийн шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцсон үеийнхтэй адил даашинзтай байх аж. АНУ-ын экс төрийн тэргүүн буйдан дээр тухлан суугаад инээмсэглэжээ.
Энэ зургийг уран зураач Петрина Райан-Клейд зурсан гэнэ. Одоогоор хөрөг зураг эх хувь нь мөн эсэх нь тодорхойгүй байна.
Жеффри Эпштейн нь өнгөрсөн сарын сүүлчээр шоронгийн камерт ухаангүй байдалтайгаар олдсон юм. Урьдчилсан таамгаар бол тэр амиа хорлохыг оролдож байсан гэнэ. Харин наймдугаар сарын эхээр тэрбээр камертаа нас барсан байдалтайгаар олдсон байна. Түүний үхлийн шалтгааныг Холбооны мөрдөх товчоо шалгаж, бизнесэний эзэмшдэг байсан аралд саяхан нэгжлэг хийжээ.
Эх сурвалж: life.ru