Испанийн Альмерид ахуйн хэрэглээний цахилгаан төхөөрөмж дахин боловсруулах компанид ажилладаг байсан нэгэн эр хуучин хөргөгч гүүрнээс шидэж байгаад баригджээ. Түүний үйлдлийг найз нь бичлэг болгон буулгаж, интернэтэд цацсанаар илчлэгдсэн байна.
Ингээд олон нийтийн сүлжээ хэрэглэгчид гомдол гаргаснаар цагдаа нар өнөөх эрийг баривчилж, хөргөгчөө өөрийн гараар зөөж авчрах, зохих ёсоор утсгалд оруулах үүрэг хүлээсэн аж. Үүнээс гадна түүнд 45 мянган еврогийн торгууль ногдуулж, ажлаас нь халжээ. Харин хуучин компани нь 300 мянган еврогийн торгууль хүлээсэн байна.
Цагдаа нар компанид шалгалт хийхэд хашаандаа 50 угаалгын машин, 20 хөргөгчийг зохих агуулахгүйгээр хадгалж байсан нь илэрчээ. Компанийн эзэд ахуйн техникүүдийг зохих ёсоор дахин боловсруулж байсан гэж нотолж чадаагүй гэнэ.
Хөргөгч бол хүрээлэн буй орчинд ноцтой аюул заналхийлэл учруулдаг хий агуулдаг бөгөөд зөв устгалд оруулахгүй бол ахуйн хамгийн хортой барааны нэг юм.
Эх сурвалж: ctvnews.ca