Барууны орнуудад олон бүсгүйтэй унтсан эрчүүд илүү нэр хүндтэй болдог байна. 20 эсвэл 30 эмэгтэй… бүр 100 ч биш 1000 эмэгтэйтэй гэвэл та итгэх үү?… Ингээд бид та бүхэндээ хамгийн шалиг хэмээх хочтой болсон алдартнуудыг танилцуулж байна.

10. Russell Brand
Тэрээр өөрийн энэхүү шалиг амьдралын хэв маягаасаа огтхон ч санаа зовдоггүй бөгөөд Katy Perry, Kate Moss, Geri Halliwell зэрэг маш олон алдартай бүсгүйчүүдтэй нэр холбогджээ.

9. Simon Cowell
2000 оны эхээр түүнийг царай муутай хэмээн хочилдог байсан бол одоо бүх зүйл эсрэгээ эргэсэн байна. Тэрээр нэгэн ярилцлагынхаа үеэр: “Би долоо хоногт 2 эмэгтэй сольдог, одоо бараг 2000 бүсгүйтэй унтсан байх” гэжээ.

8. Jack Nicholson
Холливудын нэрт жүжигчин тэрээр Kate Moss, Lara Flynn Boyle, Amber Smith, Anjelica Huston зэрэг маш олон алдартай бүсгүйчүүдтэй нэр холбогдсон билээ. Тэрээр өөрийгөө 2000-оос их эмэгтэйтэй унтсан хэмээн ярьдаг гэнэ.

7. Hugh Hefner
“Playboy” гэх нэрийг дэлхий дахинд таниулсан, хамгийн тачаангуй бүсгүйчүүдтэй амьдардаг Hugj Hefner энэ жагсаалтанд байх нь зүй ёсны хэрэг болов уу. Тэрээр 1000-аас 2000 бүсгүйтэй унтаж байсан гэжээ.

6. Mick Jagger
“Rolling Stones”-ийн дуучин тэрээр хэдий одоо хөгширсөн ч, цагтаа  Angelina Jolie болон Uma Thurman зэрэг маш олон алдартай бүсгүйчүүдтэй болздог байжээ. Mick өөрийн унтсан бүсгүйчүүдээ 4000 хүрсэн гэсэн байна.

5. Gene Simmons
Рок од  Gene Simmons өөрийгөө 5000 гаруй бүсгүйтэй дотно харилцаатай байсан гэжээ. Тэрээр “Бүсгүйчүүд өөрсдөө л над дээр ирдэг” хэмээн ярьсан байна.

4. Charlie Sheen
Алдарт жүжигчин Charlie Sheen хэлэхдээ: “Би 5000 гаруй эмэгтэйтэй унтсан. Гэхдээ тэдний ихэнхи нь биеэ үнэлэгчид байсан” гэжээ.

3. Warren Beatty
Тухайн үедээ бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийн булааж явсан Warren Beatty өөрийгөө 12.000 бүсгүйтэй унтсан хэмээн ярьсан байна.

2. Wilt Chamberlain
Бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсан бөмбөгийн тамирчдын нэг тэрээр өөрийгөө “Шинэ зүйл турших, өөр өөр бүсгүйтэй байх дуртай. Одоо бараг унтсан хүүхнүүд 20.000 давсан санагдаж байна” гэжээ.

1. Fidel Castro
Өдгөө 89 настай Fidel Castro нэгэн ярилцлагынхаа үеэр “Би хүүхнүүдэд дуртай. Харин хүүхнүүд мөнгөнд дуртай. Тиймээс надад өглөө болон оройн гэсэн хүүхнүүдтэй уулзах ээлж бий. Одоо бараг 35.000 давсан гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьсан байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн