Өнгөрсөн долоо хоногт Юта мужийн бизнесмэн “Real Solt Lake” багийг эзэмшдэг Делл Лой Хансен Чикагогийн зоосны дуудлага худалдаагаар 10 центийн нэг зоосыг 1.32 сая доллароор худалдан авчээ. Энэ нь зүгээр нэг 10 центийн зоос биш бөгөөд 1894 онд 24 ширхэг хийгдсэний зөвхөн нэг нь юм гэж дуудлага худалдааг зохион байгуулагчид мэдэгдсэн байна. Мөн эдгээр зоосны зөвхөн ес нь л үлдснийг дурджээ.
Хансен бол эртний зоос цуглуулагч бөгөөд 1792 оноос өнөөг хүртэлх АНУ-ын гаргасан зоос бүрийн нэг ширхэгийг цуглуулахыг эрмэлздэг гэж түүний цуглуулгын хамтрагч Жон Бруш хэлжээ. Мөн Хансен өөрийнхөө цуглуулгыг дуусгахад ердөө зургаан зоос дутуу боловч тэдгээр нь худалдаалагдах боломжгүй байгаа юм байна.
Эх сурвалж: СNN