78bdc2_MPA_PHOTO_2017-3813_x974-1024x678.jpg
2022-01-14 16:15
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сар  сунгуулах тухай саналыг 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, өнөөдөр дүүргийн прокурор, хохирогчийн өмгөөлөгч, яллагдагчийн өмгөөлөгч нарыг мэтгэлцүүлж хянан хэлэлцжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар […]

03-5-1.jpg
2022-01-14 13:52
Шүүхийн Ёс Зүйн хороо дөнгөж сая 13:30 цагт хуралдаанаа эхэлж олон нийтээс “Хонгилын өмгөөлөгч” нэр авсан Б.Баасанцогттой хамт архидан согтуурч, орон сууцны орцонд зүй бус үйлдэл гаргаж ёс зүйн алдаа гаргасан гэх шүүгч Д.Отгонбаатар, Х.Идэр, Д.Болдбаатар нарын асуудлыг хэлэлцэж байна. Цар тахлаас сэргийлэн тавьсан нийтийг хамарсан хөл хорионы үеэр Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх  хотхоны байранд […]

-гэмтэл.jpg
2022-01-14 11:47
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 995 дуудлага мэдээлэл иржээ. Нийслэлд хүн гэмтэж, бэртсэн нийт 16 осол бүртгэгдэж, 17 хүн гэмтсэний гурав нь хүүхэд байна. Мөн орон нутагт ослын улмаас 10 хүн гэмтсэний хоёр нь хүүхэд бөгөөд, ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас баржээ. Энэ […]

271783028_482496506823181_5156472076360715782_n-1024x768.jpg
2022-01-13 18:10
Суурингаас гаднах хот хоорондын замд тээврийн хэрэгслийн хурдыг алсаас хэмжихэд өдөрт 20-30 зөрчил илэрч байгаа талаар ЗЦТ-аас мэдээллээ. Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас суурин доторх болон хот хоорондын замд тээврийн хэрэгслийн хурдыг алсаас хэмжих багаж ашиглан, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байгаа аж. Хурд бол зам тээврийн ослын тэргүүлэх шалтгаан. Статистикаас харахад […]

maxresdefault-3-1024x576.jpg
2022-01-13 17:42
Үндэсний аудитын газраас төрийн байгууллагуудын дотоод аудитын тогтолцоо, чиг үүргийн хэрэгжилтэд аудит хийжээ. Дүгнэлт гарган зөвлөмж боловсруулж, УИХ болон холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүллээ. Төрийн байгууллагуудын дотоод аудитын тогтолцоо оновчтой эсэх, чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж байгаа, эсэхэд аудитын зорилтыг чиглүүлэн ЗГХЭГ, Сангийн яам, төсвийн ерөнхийлөн захирагчид, тэдгээрийн харьяа агентлаг, байгууллагуудын дотоод аудитын үйл ажиллагааг […]

14-2.jpg
2022-01-13 14:31
Шүүгч нар хууль бус үйлдэл гаргасан гэх асуудлаар иргэн Б.Хандсүрэн мэдээлэл хийлээ. “Бүлэглэлийн эсрэг миний бие монголын ард түмний баялаг 30 жилийн өмнө юу болсон бэ гээд шүгэл үлээж явсан. Би нэг хүүтэй. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нд хүүг маань хууль бусаар баривчилж, нэг хоног эрүүдэн шүүсэн. Байцаагч нарыг нь АТГ-т өгч шалгуулсан. Прокуророос одоогоор ямар нэгэн бичиг […]

630cc9e0570df07868ac4445e1c09eb5.jpg
2022-01-13 12:41
“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий зургаан шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшлууллаа. Тодруулбал, Шүүх хуралдааныг өнөөдөр 10 цагт товлосон боловч шүүгдэгч Ш.Батхүү өвдсөн талаар холбогдох баримтыг ирүүлсэн тул шүүх хуралдааныг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх […]

new_33c345ad01239ba02857c348e2f6be1452837fd2-1024x629.jpg
2022-01-13 10:59
Улсын хэмжээнд 2021 онд 25429 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2365 хэргээр буюу 10.3 хувиар өсчээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1531 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 34.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийллийн 55.7 хувь нь Улаанбаатарт, 44.3 хувь нь орон нутагт тус тус бүртгэгджээ. Хүчирхийллийн улмаас […]

new_79afbb63e2ad0967c0f74f7c763889ebf072e7f8.png
2022-01-13 10:05
Энэ бол гурван хүүхдээ ганцаараа өсгөдөг нэгэн эмэгтэйн тухай түүх юм. Гэхдээ түүний бүх амьдралын тухай яриа биш. 33 настай ганц бие ээж Америкийн Калифорни мужийн 58 дугаар замаас хойд зүгт Хинкли хотод аж төрдөг байв. 1952 оноос Хинкли хотын гүний усыг байгалийн хий дамжуулах хоолойн компрессор станцаар зургаан валентын хром хордуулах болжээ. Үнэндээ хром […]

new_d34bc6126cfadc46aa63b8719b8a616c14024dae.jpg
2022-01-13 10:03
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 1 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 47 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тендер худалдан авах ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг […]