“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий зургаан шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшлууллаа.
Тодруулбал, Шүүх хуралдааныг өнөөдөр 10 цагт товлосон боловч шүүгдэгч Ш.Батхүү өвдсөн талаар холбогдох баримтыг ирүүлсэн тул шүүх хуралдааныг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эх сурвалж: БГД, ХУД, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар