Шүүхийн Ёс Зүйн хороо дөнгөж сая 13:30 цагт хуралдаанаа эхэлж олон нийтээс “Хонгилын өмгөөлөгч” нэр авсан Б.Баасанцогттой хамт архидан согтуурч, орон сууцны орцонд зүй бус үйлдэл гаргаж ёс зүйн алдаа гаргасан гэх шүүгч Д.Отгонбаатар, Х.Идэр, Д.Болдбаатар нарын асуудлыг хэлэлцэж байна.
Цар тахлаас сэргийлэн тавьсан нийтийг хамарсан хөл хорионы үеэр Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх хотхоны байранд нөлөө бүхий хуулийн байгууллагынхан цугларч, биеэ үнэлэгч хөлсөлсөн байж болзошгүй агуулгатай цуврал бичлэг цахим ертөнцөд цацагдаж байсан юм.
Тухайн бичлэг 2021 оны нэгдүгээр сард цацагдсан бичлэгт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, болон Улсын Дээд шүүхийн тамгын газрын ХНХ-ийн дарга асан Д.Отгонбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан гэх Б.Баасанцогт, Авлигатай тэмцэх газрын ажилтан П.Чулуунбаатар нарын хүмүүс багтсан байдаг юм.