NASA нэгдүгээр сарын 18-нд дэлхийн хажуугаар 1,1 км диаметртэй 7482 (1994 PC1) солир зөрнө хэмээн пүрэв гаригт мэдэгдлээ.
Солир дэлхийтэй ойртох хамгийн богино зай нь 2 сая км байх бөгөөд нислэгийн хурд нь 70 мянган км/цаг байх гэнэ.
Солир дэлхийгээс сар хүртэлх зайнаас хэд дахин хол зайд байх ч мөргөлдөх зэрэг ямар нэгэн аюул учрахгүй гэж NASA-гийн мэргэжилтнүүд үзэж байна.
7482 (1994 PC1) солирыг Шотландын одон орон судлаач Роберт Макнот 1994 онд нээсэн юм.
Эх сурвалж: Brobible