Улсын хэмжээнд 2021 онд 25429 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2365 хэргээр буюу 10.3 хувиар өсчээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1531 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 34.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Гэр бүлийн хүчирхийллийн 55.7 хувь нь Улаанбаатарт, 44.3 хувь нь орон нутагт тус тус бүртгэгджээ. Хүчирхийллийн улмаас 1489 иргэн хохирсон байна. Үүнээс 1310 буюу 88 хувь нь эмэгтэй, 159 буюу 10.7 хувь нь хүүхэд эзэлж байгаа юм. Ингэхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний учир холбогдон шалгагдсаны 847 буюу 59 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлджээ.