Anhtsetseg.jpg

2017-09-24 12:39
Туркменистан улсын нийслэл Ашгабат хотноо болж буй  ‘Ашгабат-2017’ Азийн танхимын болон спортын наадмаас ОУХМ М.Анхцэцэг алтан медаль хүртлээ. Тэрбээр хүндийн өргөлтийн төрөлд эмэгтэйчүүдийн 75 кг-д  өрсөлдөж ялагч боллоо. М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 235 кг өргөж, түрүүлсэн бол Узбекстаны тамирчин Отакузиева Омадой 231 кг, Японы Камияа Аюүми 224 кг өргөсөн амжилтаар мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. Энэ […]

tamirjid.jpg

2017-09-22 13:23
Монголын үндэсний олимпийн хороо наймдугаар сараас эхлэн тодруулж буй ‘Сарын шилдэг тамирчин’ шалгаруулалтын дүнгээ гаргалаа. Ялагчаар олимпийн мөнгөн медальт Д.Сумьяа, ОУХМ П.Орхон нарыг тодруулжээ. Нийт санал асуулгад оролцсон 1500 гаруй хөгжөөн дэмжигч,спортын сэтгүүлчдийн саналтай нэгтгэн ийнхүү дүнгээ гаргасан байна. Тухайн сард спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг дүгнэх, амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, олимпийн хөдөлгөөн, спортыг […]

Orhon.jpg

2017-09-22 10:20
ОУХМ П.Орхон чөлөөт бөхийн ДЦАШТ-ээс алтан медаль хүртлээ. Энэ амжилтаараа тэрбээр манай улсын дэлхийн цэргийн зургаа дахь аварга болж байна. Түүнээс өмнө Гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, ОУХМ Н.Лхамгармаа, О.Үйтүмэн нар 2014 онд, Г.Отгонжаргал энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн билээ. Литва улсын Клейпеда хотод энэ сарын 20-23-нд зохиогдож буй энэ тэмцээнээс П.Орхон долоо дахь алтан медалийн эзэн […]

Otgonjargal.jpg

2017-09-21 12:03
Литва улсын Клайпеда хотод  өчигдөр (2017.09.20) эхэлсэн чөлөөт бөхийн ДЦАШТ-д эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд ОУХМ Г.Отгонжаргал өрсөлдөж  алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр манай улсаас чөлөөт бөхийн төрлөөр цэргийн дэлхийн аварга болсон тав дахь тамирчин болж байна. Тэмцээний эхний өдөр  26 орны тамирчин ур чадвараа сорьж эрэгтэйчүүдийн  57, 61, 65, 70, эмэгтэйчүүдийн 48, 53, 55 кг […]

ази.jpg

2017-09-21 09:16
Зүүн Азийн Залуучуудын II наадмыг 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гарган ажиллахыг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг даргад даалгаж, шаардлагатай санхүүжилтийг 2019 оноос эхлэн улсын төсөвт тусган, олон улсын хөтөлбөр, тусламжаас санхүүжүүлэх боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

sags.jpg

2017-09-19 12:32
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо 2017 оны Европын хамгийн үнэ цэнтэй тоглогчийг нэрлэлээ. Тус холбооны хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор Словенийн шигшээ баг, Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Майами Хит” клубын тоглогч Горан Драгич тодорсон байна. Тэрбээр Евро сагсан бөмбөгийн есөн тоглолтод дунджаар 22.4 оноо авч, 4.4 удаа бөмбөг самбараас авч, 5.1 удаа дамжуулалт хийжээ.    

Бат-Орших.jpg

2017-09-18 14:00
Увс аймагт Биеийн тамир, спортын газар үүсч хөгжсөний 70 жилийн ойн баяр өнгөрсөн амралтын өдрүүдэд тохиолоо. Энэ хүрээнд үндэсний бөхийн домогт Аваргуудын нэрэмжит барилдаан “УВС НУУР ЦОМ” нэртэйгээр зохион байгуулагдав. Тойргийн барилдаанд шилдэг 32 бөхөөс Улсын арслан Н.Батсуурь үзүүрлэжээ. Мөн Улсын аварга С.Мөнхбат, аймгийн хурц арслан Н.Золбоо, Улсын заан Б.Соронзонболд, Аймгийн арслан Ц.Мөнхбаяр нар удаалсан […]

cport.jpg

2017-09-18 10:49
Монголын эмэгтэй тамирчдын салхийг хагалан “Барселон-1992” олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн Д.Мөнхбаярын санаачилсан тэмцээн өнгөрсөн амралтын өдөр (2017.09.17) амжилттай болж өндөрлөлөө. Буудлага спортын Аварга клубт зохион байгуулсан Олимп, дэлхийн аваргуудын нөхөрсөг халз тулаанд Д.Мөнхбаяр 192 оноогоор түрүүлж, Сербийн буудагч олимп дэлхийн аварга Я.Секарич, Монголын буудагч ОУХМ Ц.Мөнхзул нар 191 оноогоор удаалжээ. Энэ тэмцээнд  олимпийн хошой […]

orhon.jpg

2017-09-17 09:16
“Алдар” спорт хорооны есөн тамирчин энэ сарын 20-23-нд зохиогдох чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Литва улсыг өнгөрсөн баасан гаригт (2017.09.15) зорижээ. Тус улсын Клейпеда хотод 32 дахь удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд спортын мастер Г.Ханбүргэд, 74 кг-д спортын мастер Б.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, 55 кг-д ОУХМ Б.Болор-Эрдэнэ, 58 кг-д спортын […]

yaruu-nairag.jpg

2017-09-16 17:58
Гэгээн хайрыг магтан дуулагч яруу найрагчдийн дунд өрнөдөг “Цагаан Уул” шүлгийн наадмын 19 дэх жилийн уралдааны бүтээлийг МЗХ хүлээн авч эхэллээ. Яруу найрагчид бүтээлээ энэ сарын 15 ирэх сарын 10-ныг хүртэл МЗХ-ны байранд болон файлаар авчирч өгөх юм байна. орон нутгаас оролцогчийн бүтээлийг тухайн аймаг дүүргийн Залуучуудын Холбооны тодорхойлолтын хамтаар event.mzkh@gmail.com хаягаар шүлгээ илгээх аж. Монголын Залуучуудын Холбоо […]