БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн хотод “Гончигжав Кап” өсвөр үеийн хөвгүүдийн олон улсын тэмцээн энэ сарын 12-13-нд боллоо. Манай улсаас Дорноговь аймгийн дасгалжуулагч, спортын мастер С.Сайнбаяр, Дорноговь аймгийн Айраг сумын дасгалжуулагч Э.Ариунбаяр, Замын-Үүд сумын “Говийн бөх” дэвжээний дасгалжуулагч Б.Түвшинтөгс, Улаанбаатар хотын “Ирээдүйн хүчтэн” клубийн дасгалжуулагч Сумъяа нарын удирдлага дор 20-иод тамирчин оролцсоноос дөрвөн алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.
Хөвгүүдийн ангилалд болсон тэмцээнд 2003-2005 оныхны 46 кг-ын жинд Б.Хишигдорж, 58 кг-д Болд-Эрдэнэ алт, 46 кг-д Э.Ууган-Эрдэнэ (Говийн бөх) хүрэл, 2001-2002 оныхны 66 кг-д Будням (Ирээдүйн хүчтэн) алт, 50 кг-д Н.Цэнгүүнбаяр (Говийн бөх) мөнгө, 60 кг-д М.Сүхбат хүрэл, 1999-2000 оныхны 57 кг-д Э.Зулхүү (Дорноговь, Айраг) алт, 65 кг-д Н.Эрхэмбаяр (Өвөрхангай), 125 кг-д Бадрал (Ирээдүйн хүчтэн) нар мөнгөн медалийн эзэн болжээ.
Энэ жилийн тэмцээнд БНХАУ-ын олон муж, хотын өсвөрийн тамирчид оролцсон бөгөөд Ирэх жилээс БНАСАУ, ОХУ-ын бөхчүүд ирэх сурагтай байна.