Оросын Ерөнхий сайд гар нь хүрэхгүйн улмаас зөрүүлэлгүй барьсан байхад Дональд Трамп Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертегийг гарыг барих гэж тонгойсон харагдана.
Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев Филиппин улсад болсон Зүүн Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр удирдагчдын уламжлалт гэрэл зураг авахуулах үеэр бусад оролцогчид шиг гараа зөрүүлж чадсангүй. Энэ нь олон нийтийн сүлжээнд нэлээд шуугиан тарьж байна.
Долоон жилийн өмнө, тухайн үедээ Оросын Ерөнхийлөгч байсан Медведев яг иймэрхүү форум дээр эвгүй байрлал авалгүй зогссон билээ. Оролцогчид гараа зөрүүлэн, бие биеийнхээ гараас барьж, Чайковскийн балетын бяцхан хунгуудын байрлал авч зураг авахуулах нь Зүүн Өмнөд Азийн орнуудын нийгэмлэгийн (АСЕАН) дээд хэмжээний уулзалтын нэг уламжлал билээ.
Бяцхан хунгуудын байрлал хүн бүрт эвтэйхэн биш байдаг. (2016 онд Лаост болсон АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын зураг)
Энэ онд Азийн форумд анх удаа Дональд Трамп оролцсон. Энэхүү уулзалтад Трамп хамтрагчдынхаа гараас барих гэж ихэд хичээсэн харагдана. Харин АСЕАН-д Москваг байнга төлөөлдөг Дмитрий Медведев энэ удаад зураг авалтад оролцохгүй байж чадсангүй. Учир нь 2016 онд Оросын Ерөнхий сайд гараа зөрүүлэн зураг авахаас зайлсхийж, энэхүү зурагт Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров орсон билээ. Түүний хувьд АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Жон Керритэй зэрэгцэн зогсож, инээмсэглэсэн байгаа нь энэхүү байрлал ихэд эвтэйхэн байсны шинж биз ээ.
Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров 2016 оны форумд бяцхан хунгийн байрлалаар зогссон нь ямар төвөггүй харагдана.
АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтуудын гэрэл зургуудыг харах юм бол гар гараасаа гинжин хэлхээ болон барьсан тэргүүнүүдээс оролцогч бүх төрийн тэргүүнийг харах боломжгүй. Барак Обамагийн хувьд АНУ-ын Ерөнхийлөгч байхдаа ийм зураг авалтад идэвхтэй оролцдог байсан бол Оросын тэргүүн Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар форумд оролцож байсан ч ингэж зургаа авахуулж байгаагүй аж.
Пак кын Хэ дахиж ингэж гинжин зураг авахуулах боломжгүй болсон билээ.
2016 онд Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Пак Кын Хэ нэгэн зураг авалтад гараа зөрүүлээгүй байдаг. Тэрээр 2017 оны 03 дугаар сард албан тушаалаасаа огцорсон билээ.