2017-11-14 15:211min00

Дуурийн дуучин Э.Анхбаяр олон улсын тэмцээнээс дэд байр эзэлжээ

45645

 Австри Улсын нийслэл Вена хотод зохиогдсон олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд 39 орны 140 дуучдаас дуурийн дуучин Э.Анхбаяр дэд байр эзэлжээ. Тэрбээр өнгөрсөн онд Унгарын нэрт дуучин дэлхийн номер нэг дуурийн театрын гоцлол дуучин Ева Мартоны нэрэмжит олон улсын дуурийн дуучдын хоёрдугаар уралдаанд тэргүүн байр эзэлсэн билээ. Мөн УДБЭТ-д ажиллаж байхдаа П.И.Чайковскийн “Евгений Онегин”, А.Моцартын “Дон Жуан”, Ж.Бизегийн “Кармен”, Ж.Вердийн “Травиата”, Ж.Пуччинийн “Богема”,  Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”, Б.Шаравын “Чингис хаан”  зэрэг томоохон дуурьд дүр бүтээж байсан юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй