Италийн шигшээ багийн довтлогч Жанлуиуи Буффон Шведийн багтай хариу тоглолтод амжилтгүй оролцож (эхний тоглолтод 0:0, 0:1), үндэсний багаараа 2018 онд Орост болох ДАШТ-д оролцож чадахгүй болсныхоо дараа шигшээгийн карьераа өндөрлүүлж байгаагаа мэдэгджээ.
“Би Италийн шигшээ багаа орхиж, Перина, Доннарумма зэрэг нэрлэж болохоор залуу хүүхдүүдэд үлдээж байна. Италийн хөлбөмбөгт мэдээж ирээдүй бий. Барцальи, Бонуччи, Кьеллин, Де Росс нараа тэвэрье. Бид бараг 10 жилийг хамт өнгөрөөлөө. Энэ хугацаанд бидэнтэй хамт байсан бүгдэд нь баярлалаа” хэмээн нүдэндээ нулимстай мэдэгдсэн байна.