2017-08-31 16:41
Эрх баригч МАН-ын хов хэрүүл хоёр тогооноосоо хальж Төрийн ордонд үргэлжилж байна. Эрх мэдэл болон албан тушаалын бялуу хуваарилалтыг дахин эхлүүлэх гэж улайрсан энэ тэмцэлийг болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал бэлдээд өгчихсөн юм. Сонгуульд ялагдсан учраас намын дарга хариуцлага хүлээх ёстой гэсэн давалгаа энэ намд үүсч, М.Энхболдыг намын Бага хурлыг зарлан хуралдуулахаас өмнө “хоёрдугаар ээлжийнхэн хоолонд […]










