МАН дараагийн Ерөнхий сайдаа тодруулах ажлыг нэлээд нууцхан хүрээнд ярилцаж байна. Мэдээллийн хэрэгслээр Ерөнхий сайдад нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэр дуулдаж байгаа ч энэ нь ихэвчлэн тандалт эсвэл өрсөлдөгчөө цагаас нь өмнө тайзан дээр гаргасан өгөөш мэт харагдаж байв.

Өчигдрөөс Ерөнхий сайд хэн болохыг Намын бага хурлаар шийднэ гэсэн тайлбараас өөр гойд амлалт өгөөгүй байгаа МАН-ын гишүүд шинэ Засгийн газрын тэргүүнд өрсөлдөнө гэдгээ мэдэгдэв. Ийм мэдэгдэл хийсэн эхний хүн бол УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин.

Төрийн ажлын туршлагадаа үндэслэн, басхүү ахмад хүний хувьд нэг зүйлийг би шууд хэлье. Бүрэн хүмүүжээгүй, биеэ баттай засаагүй, үзэл бодол нь төлөвшөөгүй хүнд эрх мэдлийг атгуулах нь нялхаст шүдэнз бариулахтай адил зовлон болдгийг бид 20 гаруй жилийн туршид хангалттай харлаа, амслаа. Энэ удаа насны үеэр нь бус, уг хүний үйлдэл, зам мөрийг харж сонголт хийх учиртай гэж үзэж байна хэмээн тэр хэлжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн