Бээжин, Шанхай хотын хооронд дунд зорчих дэлхийн хамгийн хурдан галт тэрэг ашиглалтад орлоо. “Фусин” зорчигч тээврийн загвар нь цагт 350 км хурдлах чадвартай учраас дэлхийн хамгийн хурдан галт хэрэг гэж үзэж байна. Галт тэрэгний туршилтын хөдөлгөөн өнгөрсөн долоодугаар сард хийгджээ.
Тухайн үед аюулгүй байдал, дээд буюу 400 км/цаг хурдлах үеийн хөдөлгөөний найдвартай байдал зэрэгт шалгалт хийсэн юм. Уг галт тэрэг өчигдрөөс эхний маршрутаа эхэлж, өдөр бүр Шанхайд долоон удаа ирж, Бээжин рүү буцаж байх юм. Тус галт хэрэгт хамгийн багадаа дөрвөн цаг 28 минут явах аж.
Эх сурвалж: “Синьминь ваньбао”