Дэлхийн хамгийн баян эмэгтэй Францын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Лореаль” компанийн эзэн Лилиан Беттанкур 94 насандаа таалал төгсчээ. Түүний ар гэрийнхний мэдэгдсэнээр Л.Беттанкур өнгөрсөн лхагва гаригийн шөнө (2017.09.20-21) амар амгалангийн орныг зорьсон байна.
Хатагтай Л.Беттанкурны хөрөнгө энэ онд 33 тэрбум еврогоор үнэлэгдсэнээр “дэлхийн хамгийн баян эмэгтэй” гэгдэж байв. Түүний хөрөнгө үүний дотор “Лореаль”-ийн хувьцаа нь охин Франсуа Беттенкур-Мейерст очжээ.
Өчигдөр (2017.09.21) “Лореаль” компанийн ерөнхий захирал Жан-Поль Агон мэдэгдэл хийхдээ энэ компанийн амжилт хатагтай Л.Беттанкуртай салшгүй холбоотой. Биднийг энэ үзэсгэлэнт эмэгтэй үүрд орхин бурхны оронд заларлаа. Түүний гэгээн дүр төрх, эелдэг найрсаг зан чанар сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно” гэжээ.
Л.Беттанкурын эцэг Эжен Шуллер 1909 онд үсний будагны компани үүсгэн байгуулж байсан нь өнөөдөр дэлхийд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Лореаль” компани болж өргөжсөн түүхтэй.