Сөүл ган гачгийн улмаас өлсгөлөнд нэрвэгдээд бус хойд солонгосчуудад гараа сунгахаар шийджээ. Өмнөд Солонгосын Засгийн газар БНАСАУ-д НҮБ-ын шугамаар найман сая ам.долларын өртөгтэй хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон байна.
Энэ тухай БНСУ-ын Үндэсний нэгдлийн асуудал эрхэлсэн яамнаас мэдээллээ. Тусламжийг хүүхдүүд, жирэмсэн эхчүүдэд хүртээх гэнэ. НҮБ-ын мэдээлснээр БНАСАУ-д өнгөрсөн хавар ган гачиг нүүрлэсний улмаас хөдөө аж ахуйн эдэлбэр газар сүйрч, зуны дунд сар гэхэд ургацынхаа 59 хувийг алдсан билээ. Тайланд дурдсанаар хүн амын 72 хувь нь өлсгөлөнд нэрвэгдээд байна.