Шулуухан мистер Дональд Трамп өөрийн бизнесийн рекламыг Forbes сэтгүүлд хэрхэн нийтлүүлдэг байсан бэ?
Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө цөөнгүй удаа өөрийн бизнесийн рекламаа “Forbes” сэтгүүлд байрлуулж иржээ. Реклам заримдаа бодит байдлаас нэлээдгүй зөрөлдөөнтэй харагддаг байсан аж. Тэрбээр олон жилийн турш “Forbes” сэтгүүлийн жагсаалтад орж ирж байснаас гадна уг сэтгүүлд өөрийн бизнесийн рекламыг хэрхэн тавиулдаг байсныг эргэн харцгаая.
1983 оны хоёрдугаар сард Нью-йоркийн үл хөдлөх хөрөнгийн залуу магнат Д.Трамп өөрийн анхны рекламыг “Forbes” сэтгүүлд нийтлүүлж, Trump Tower нь сүүлийн үеийн хамгийн амжилттай байгууламж хэмээн магтсан байв. Гэтэл энэ байшин нь ашиглалтад ороогүй л байв.
Trump Park-ын рекламыг 1986 онд Трамп хийхдээ Нью-Йоркийн Төв паркын өмнөд хилийн орчимд үл хөдлөх хөрөнгө худалдан авах боломжийг гаргасан юм. Тэгэхэд тэр үед “Магадгүй, энэ нь сүүлчийн боломж” гэсэн үг дайгдсан байв. Гэвч 31 жил өнгөрчихөөд байгаа хэдий ч Trump Organization өнөөдрийг хүртэл байр худалдсаар л байгаа юм.
Трамп 1988 онд зарлал өгч Нью-Йоркт “Plaza Hotel” буудлыг худалдан авснаа тайлбарласан байлаа. “Амьдралдаа анх удаагаа эдийн засгийн ашиг байхгүй наймааг би санаатайгаар хийлээ. Plaza хичнээн амжилттай ажилласан ч би зарсан мөнгөө нөхөж чадахгүй. Гэхдээ би үүнийг Нью-Йорк хотод бусдаас давсан буудал өгөхийн тулд хийсэн” гэж тэр бичсэн байв. Гэвч дөрвөн жилийн дараа буудал дампуурлаа зарласан юм.
Trump International Hotel & Tower гэсэн рекламаа Трамп 1996 онд ирүүлж, тэндээ $420 000 доллараас эхэлсэн орон сууц худалдах тухай зарлал өгсөн байлаа. Энэ үнэ нь яг тийм байрнуудын үнийг долоон сарын өмнө $250 000 доллараар үнэлсэн байсныг олж үзсэн уншигчдыг хэтэрхий догдлуулсан удаатай гэнэ.
Хорин жилийн өмнө ер бусын гэхээр шоглоомын баяр хүргэсэн ил захидлыг Forbes сэтгүүлийн 80 жилийн ойгоор явуулсан нь түүний Атлантик-Сити дэх нэг казиногийнх нь реклам байв.