Өнгөрсөн бямба гаригт (2017.09.23) Японы Кансайн олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрсөн Нидерландын “Кэй-Эл-Эм” иргэний агаарын тээврийн компанийн онгоц Осака хотын дээгүүр нисч байхдаа далавчных нь хэсэг унажээ.
Ойролцоогоор таван кг жинтэй уг биет 2000 гаруй метрийн өндрөөс машин оносон байна. Золоор нэг ч хүн бэртэж гэмтээгүй бөгөөд машины дээвэр цөмөрч, арын цонх нь хагарсан аж. Харин далавч нь гэмтсэн “Боинг-777” онгоц Амстердам хотод аюулгүй газардаж 300 гаруй зорчигчдоо эсэн мэнд буулгажээ.