Хадам ээжийнхээ хөлийг нь халуун усаар түлжээ

2017-09-25 14:38
us

Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж хадам ээжийнхээ хөл рүү халуун ус цацаж түлсэн хэрэг өчигдөр (2017.09.24) гарчээ. Баянзүрх дүүргийн 21-р хороонд оршин суух  66 настай Д гэх иргэн “Бэр танхайраад байна” гэсэн дуудлага өгчээ. Энэ дагуу цагдаагийн ажилтануудыг очиход бэр нь болох 36 настай эмэгтэй иргэн Д нь маргаж зүүн хөл рүү нь  халуун ус цацан түлж гэмтээсэн байжээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар өчигдөр 1699 хэрэг бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн 133,  зөрчлийн 1264, согтуугийн 148, зам тээврийн  ослын 302, гэмт хэргийн шинжтэй 54-н үйлдэлийг шалгаж байгаа аж.