f2afox_7rmwq2wzHId8kmJtxGVJ_x974-1280x853.jpg
2023-09-20 11:15
Монгол Улсын Ерөний сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймагт ажиллах үеэр иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцууллаа. Тэрбээр “Ерөнхий сайдын хувиар долоо хоног бүрийн даваа гаригт салбар бүрийн төлөөлөлтэй “Өглөөний уулзалт” хийж байна. Засгийн газар хайрцаглагдсан орчноосоо гаръя, иргэдээ сонсъё гэж байгаа юм. УИХ, Засгийн газрын шийдвэр зарим тохиолдолд […]

u46mih_6505f6ec78a6a4593d74e213_x974-1280x960.jpg
2023-09-20 11:13
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан нар энэ сарын 17-нд тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймагт ажилласан юм. Энэ үеэр тариалан эрхлэгчид талбайд мал оруулахгүй, хамгаалах, тариалангийн талбайг хашаажуулахад төр дэмжлэг үзүүлэх, хууль, журмын хэрэгжилтийг хангуулах, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах тал дээр анхааран […]

naxwhl_john-fetterman-press-conference_x974-1280x746.jpg
2023-09-20 11:12
АНУ-ын конгрессын дээд танхим сенатад албаны хувцас заавал өмсөх шаардлагагүй болсныг энд олонх болдог Ардчилсан Намын удирдлага өчигдөр зарлажээ. Олонхын бүлгийн дарга Чак Шумер чуулганд оролцохдоо хууль тогтоогчид заавал албаны хослол өмсдөг бичигдээгүй дүрмийг мөрдөх шаардлагагүй болсныг мэдээлсэн юм. Энэ шийдвэрийг богино өмд, юүдэнтэй цамцнаас салах дургүй Ардчилсан Намын сенатор Жон Феттерман талархан хүлээж авсан […]

loqoap_received_612929107440012_x974-1280x720.jpg
2023-09-20 11:11
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг НҮБ-ын төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор угтан авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцов. Ерөнхий санал шүүмжлэлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нээж үг […]

0blher_307454897_5848686151822823_970032093529945032_n_x974-1280x853.jpg
2023-09-20 11:09
Чөлөөт бөхийн насан хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) Сербийн Белград хотын “Старк Арена”-д болж байна. Эмэгтэйчүүдийн 50 кг жинд ОУХМ Долгоржавын Отгонжаргал мөнгөн медалийн төлөө Сара Анн Хилдебрандттай барилдаж 7:5 харьцаатайгаар ялалт байгууллаа. Манай улсын тамирчин сүүлийн хоёр минут хүртэл нэг оноогоор ялагдаж байв. Удалгүй хэвтээ барилдаанаас идэвх үзүүлж 40 секундийн дотор долоон оноо авч илүүрхсэн юм. […]

418e7d14a0477e24d782bd4788bf873f_x3.jpg
2023-09-19 11:55
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 316 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 103 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 213 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын […]

5fac71d6bf4f8d9e000fcd57de0690b5_x3.jpg
2023-09-19 11:54
Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2023 оны есдүгээр сарын 20-22-ны хооронд зохион байгуулахаар товложээ. Энэ удаагийн шалгалтын бүртгэлийг наймдугаар сарын 16-наас эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотод 1604 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлээд байна. Төрийн албаны тухай хуульд зааснаар уг шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулагдсан. Улмаар энэ онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу […]

5049bdb70f4c90bda425dff03097de92_x3-1.jpg
2023-09-19 11:53
Малчид, иргэд, тариаланчидад зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. 2023 оны есдүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Дарьгангын тал нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Нутгийн баруун хэсгээр бага […]

5049bdb70f4c90bda425dff03097de92_x3.jpg
2023-09-19 11:53
Бүх цэргийн наадам -2023 Архангай аймгийн төвд 2023 оны 09-р сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн хувьд анх удаа хөдөө орон нутагт зохион байгуулагдсанаараа онцлог байв. Тус барилдаанд аймаг, цэргийн цолтой болон 256 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, ОСНААУГ, “Их Монголын хүчтэн” дэвжээний […]

ce9ffccfa1109ccf8750b46f85d03486_x3.jpg
2023-09-19 11:52
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын их сургуулийн Найт-Хеннеси хөтөлбөрийн судлаач оюутнуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга судлаач, оюутнуудын багийг Монгол Улсад тавтай морилохыг уриад, адилхан Стэнфорд их сургуулиар овоглодгийн хувьд шинэ үеийн манлайлагчдын төлөөлөлтэй уулзаж буйдаа таатай байгаагаа илэрхийлэв. Манай оронд хүрэлцэн ирсэн судлаач оюутнуудын бүрэлдэхүүнд Стэнфордын […]