Сутай хайрхныг долоодугаар сарын 24-нд тахина

2026-06-21 10:001min
20260621-100028-file.jpeg
Говь-Алтай, Ховд аймгийн заагт орших Сутай хайрхныг долоодугаар сарын 24-ний өдөр тахих юм. Уул нь 2008 оноос Төрийн тахилгат уул болсон.

Говь-Алтай аймгийн Дарви, Тонхил сум болон Ховд аймгийн Дарви, Цэцэг сумын заагт байрлах 60 километр урт Сутай хайрхныг долоодугаар сарын 24-ний өдөр тахина.

Сутай хайрхан нь Алтайн мөнх цаст уулсын хамгийн урд талын уул бөгөөд 2008 оноос Их овоог тахиж, Төрийн тахилгат уул хэмээн албан ёсоор зарласан байна.

Энэхүү уул нь Улаанбаатараас 1016 километрийн зайд оршдог.