Дэлхий нийтэд бэлчээр нутгийн экосистемийг хамгаалахыг уриалав

2026-06-18 17:001min
20260618-170051-file.jpeg
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш дэлхийн бэлчээр нутгийн доройтол, экосистемийн хамгааллын шаардлагыг онцолж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриаллаа.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас санаачлан зохион байгуулдаг Дэлхийн цөлжилт, гантай тэмцэх өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдөр дэлхий нийтэд газрын доройтол, амьдрах орчны асуудалд анхаарал хандуулахыг уриалдаг.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш бэлчээр нутгийг нөхөн сэргээх, усны нөөцийг хамгаалах, хөдөөгийн иргэдийг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд улс орнуудад илүү идэвхтэй ажиллахыг уриалсан байна.

Тэрбээр бэлчээр нутгийн биологийн олон янз байдлын хувьд чухал ач холбогдолтойг онцолжээ. Дэлхийн хуурай газрын тал хувийг эзэлдэг энэ нутаг нь хоёр тэрбум гаруй хүнийг тэжээж, зэрлэг ан амьтдыг тэтгэхийн зэрэгцээ нүүрстөрөгчийг их хэмжээгээр шингээдэг байна.

Гэсэн хэдий ч дэлхийн нийт бэлчээр нутгийн 50 хүртэлх хувь нь доройтож, эрсдэлд орсон нь хүнс тэжээлийн хомсдол, хөдөөгийн иргэдийн амьжиргааны доройтол, биологийн олон янз байдлын алдагдал, хүлэмжийн хийн ялгаралын нэмэгдэл зэрэг асуудлыг үүсгэж байна.

Иймд бэлчээр нутгийн үнэ цэнийг ойлгож, хамгаалахыг энэ өдөр онцгойлон уриалж байна.