Хүйсийн цэнхэр говьд Монгол бөхөнгийн янзага мэндэлжээ
2026-06-20 11:001min

Хүйсийн цэнхэр говьд Монгол бөхөнгийн төллөлтийн үеэр янзага мэндэлж, цаг агаарын таатай нөхцөл нь амьд үлдэх боломжийг нэмэгдүүлж байна. Байгаль хамгаалагчид тайван орчин бүрдүүлэхийг анхааруулж байна.
Хүйсийн цэнхэр говьд Монгол бөхөнгийн янзага мэндэлжээ. Жил бүрийн тавдугаар сараас зургаадугаар сарын хооронд бөхөн сүрэг төллөдөг бөгөөд эмэгчнүүд нь ихэвчлэн нэгээс хоёр янзага төрүүлдэг байна. Янзагууд өвсөн дунд нуугдан хэвтэж, эх нь тодорхой хугацаанд ирж хөхүүлэн асардаг онцлогтой юм. Судлаачдын мэдээлснээр цаг агаарын нөхцөл харьцангуй таатай байгаа нь янзагын амьд үлдэх боломжийг нэмэгдүүлж байна. Байгаль хамгаалагчид бөхөнгийн төллөлтийн бүсэд хүний болон малын хөдөлгөөнийг багасгах, сүргийг үргээж цочроохгүй байхыг иргэдэд анхааруулжээ. Төллөлтийн үеэр тайван орчин бүрдүүлэх нь янзагын амьд үлдэхэд чухал нөлөөтэй гэж үзэж байна.
