random-150225082123-conversion-gate02-thumbnail.jpg

2023-08-15 09:22
Наймдугаар сарын 14-нд буюу өчигдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдэж, оношийг баталгаажуулах лабораторийн шинжилгээ хийгдэж байгааг мэдээлж байв. Уг гурван хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тодруулбал ЗӨСҮТ-ийн лабораторид хийгдсэн молекул биологийн шинжилгээгээр /PCR/ тарваган тахал биш болох нь батлагдсан байна. Сэжигтэй тохиолдлууд Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд […]

78573280562e7b447c8c17.jpg

2023-08-14 17:24
Улсын Онцгой Комиссоос үерийн гамшгийн талаарх мэдээллийг өнөөдөр өглөө. 2023 он гарснаас хойш нийслэлийн долоон дүүрэг, 17 аймгийн 53 суманд голын усны халианд автсан ес, үерийн усанд автсан 476, гүний болон хөрсний шар усанд автсан дөрвөн тохиолдол онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. Ирсэн дуудлага, мэдээллийн дагуу алба хаагчид нийт 202 иргэний амь биеийг авран хамгаалжээ. […]

367706177_606627028285500_4069858367834771477_n-1280x853.jpg

2023-08-14 15:45
Байгаль орчинд ээлтэй аж ахуй эрхлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах зорилгоор “Монгол женетикс сервис” компани 2016 оноос хойш мах, ноосны чиглэлийн суффолк үүлдрийн хонины эх сүргийн үржлийн аж ахуй эрхэлж байна. Суффолк хонь анх Англи улсад 1810 онд албан ёсны үүлдэр болон баталгаажсан бөгөөд дэлхийд махны чиглэлийн хамгийн шилдэгт тооцогддог, сүүлийн 200 жилд […]

fgfg-1024x768.jpg

2023-08-14 15:32
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын гарди М.Бадарч ес даван түрүүлж, улсын арслан цолыг хүртсэн билээ. Тэгвэл “Нутгийн буян” группээс Улсын арслан М.Бадарчид 650 сая төгрөгийн үнэлгээ бүхий таван өрөө хаус бэлэглэжээ. […]

17b0d2753a60b282259351136e7ed638_1600064465-1-580x365.jpg

2023-08-14 15:23
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Монгол Улсын харцага Ц.Бямба-Отгон нар барилдсан. Улмаар Н.Батсуурь өвдөг шороодож, унасныхаа дараа салаавч гаргасан байж болзошгүй үйлдлээр ХУД-ийн цагдаагийн хэлтэст […]

5d47958da7ddcaa4d431581f8ab00a11.jpg

2023-08-14 10:01
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 2023 оны 08-р сарын 13-ны 20 цагаас 08-р сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв […]

c7e4e59225578622252fcfb67ec289c5_x3.jpg

2023-08-11 17:00
Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Иймд тухайн замаар зорчдог нийтийн тээврийн 20 чиглэлд түр өөрчлөлт оруулахаар боллоо. Тухайн чиглэлүүд нь Токиогийн гудамж, Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж, Гэндэнгийн гудамжаар болон […]

64d5ec8e1431cf7f0c8d8818-1280x810.jpg

2023-08-11 16:54
Наймдугаар сарын 5-нд их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дахь-Эх, Монел орчим уруйн үерт автсан. Улмаар дөрвөн хүний эрдэнэт амь эрсдэж, олон иргэн орон гэр, эд хөрөнгөөрөө хохирсон юм. Иймээс Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс амь эрсэдсэн иргэдийн ар гэрт тус бүр хоёр өрөө орон сууц, […]

fb00e8498b848cec56e0b626b05aab62_x3.jpg

2023-08-11 16:52
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригоос тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээний талаар тодрууллаа. -Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох ажил Улаанбаатар хотоос эхэлсэн. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ? -Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалт, төлөвлөлтөд зарим нэг өөрчлөлт хийж буй. Тодруулбал, өнгөрсөн […]

7a93b79a12035b79c598e9c32194df79_x3.jpg

2023-08-10 14:24
Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв шувууны тандалт судалгаа хийлээ. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Их нуур, Айраг нуур, Ханхарын цагаан нуурын 9 цэгт газарт шувууны ажиглалт, тооллого хийн, шувууны зүйлийн бүрдлийг тогтоов. Тандалтын үед шувууны томуу өвчний шинж тэмдэгтэй болон үхсэн шувууд ажиглагдаагүй гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвөөс мэдээллээ.