2023-08-23 15:171min00

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10 тэрбум төгрөгт хүрчээ

eixsst_dbf909a5-272b-464d-92c1-8fdc945e61db_x974

Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 2.3 дахин өсөж 10,998.6 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Нийт 533.9 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс 1.9 дахин, 2019 оны мөн үеэс 5.9 дахин өсжээ.

Нийт арилжааны 80.5 хувийг хувьцааны, 4.6 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн, 7.0 хувийг компанийн бондын, 7.9 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа тус тус эзэлжээ.