2023-08-23 15:161min00

Төрөөс дахин тендер авахгүй байх хар жагсаалтад оруулсан 23 компанийн нэрийг удахгүй зарлана

images (1)

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Он дамжсан, гүйцэтгэл удааширсан объектуудад хар жагсаалт гаргана.

Тодруулбал нийт 23 барилгын компанийн ажлыг албан ёсоор зогсоосон. Удахгүй Засгийн газарт оруулж нэрсийг зарлана. Тус компаниуд анхнаасаа тендер авахдаа будилуулсан, авсан тендерээ олон жил дамнуулж төсвийг нь жил бүр нэмүүлж байдаг компаниуд байгаа учраас төрөөс ажил авах эрхийг нь хориглож, хар жагсаалтад авах ажлыг зохион байгуулна” гэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй