Олон улсын хөтөлбөрт бүртгэгдээгүй мөртлөө Олон улсын хөтөлбөртэй гэж зарлаад иргэдийг төөрөгдүүлж, өндөр үнэ авдаг сургуулиудтай хариуцлага тооцно хэмээн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэллээ.
Тэрбээр “Энэ жил хувийн өндөр төлбөртэй хувийн сургуулиудад тодорхой шалгалт хийгдэж байна. Олон улсын хөтөлбөртэй гэсэн нэртэй мөртлөө хөтөлбөрөө бүртгүүлээгүй сургуулиуд байна.
Тиймээс есдүгээр сарын 5-наас өмнө олон улсын хөтөлбөртэй буюу Сингапур, Финланд, Канад сургуулиудад шалгалт хийж дуусаж байна. Ирэх долоо хоногт энэ талаар мэдээлнэ.
Шалгалтын мөрөөр олон улсын хөтөлбөртэй гэж зарлаад иргэдээс өндөр үнэ төлбөр авч буй сургуулиудтай хариуцлага тооцно” гэлээ.