Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын “МУБИС-ийг Ханын материал, ШУТИС-ийг Шархад, АШУҮИС-ийг Амгалан руу нүүлгэснээр хотын түгжрэлийг бууруулна” гэж хэлсэн асуудалд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Энэ нь хотын даргын түгжрэлийг шийдэхийн тулд гаргаж байгаа санал болов уу гэж бодож байна.
Түүнээс биш их, дээд сургуулиудыг нүүлгэх асуудалтай холбоотой бодлого Засгийн газрын шийдвэрээр тодорхой болчихсон. Дархан руу, Эрдэнэт рүү, Хөшигийн хөндий рүү гэх мэт шийдвэр гарчихсан.
Олон санал гарч болно. Гэхдээ хамгийн гол нь үндэслэлтэй, тооцоо судалгаатай мэдээлэл хиймээр байгаа юм. Тэгэхгүйгээр гэнэтийн шокны мэдээлэл хийж, ард иргэдийг бухимдуулж болохгүй гэж бодож байна” гэв.