E16E9D90-20D7-403C-AF05-84FC163D3647.jpeg
2022-06-18 14:00
Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан ОХУ-ын Спортын сайд О.Матыциний зөвлөх Калмыков Степан Владимировичийг хүлээн авч уулзав. Уулзалтанд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, мэргэжилтэн Э.Энхсоёл нар оролцлоо. Уулзалтын эхэнд Калмыков Степан Владимирович БТСУХ-ны даргаар томилогдсон Д.Жаргалсайханд ОХУ-ын Спортын сайд О.Матыциний нэрийн өмнөөс […]

.png
2022-06-16 10:33
Улаанбаатар хотын ахмад ширээний теннисчдийн 2022 оны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18,19-нд Оч клубт болно. Энэхүү тэмцээнд ур чадвараа сорин оролцох бүх тамирчинд нээлттэй бөгөөд хөдөө орон нутгаас болон ОХУ-ын Улаан-Үд хотын ахмад тамирчид урилгаар оролцох болжээ. Нийслэлийн ахмад ширээний теннисчдийн аварга шалгаруулах тэмцээн нэг бүрчилсэн эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлөөр шилдгүүдийг тодруулах юм. Харин […]

bollywood-1280x853.jpeg
2022-06-16 09:39
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2022.06.15) Бүгд Найрамдах Энэтхэг Улс дахь Монгол Улсын Соёлын элч Мухит Чоухан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс гуравдагч хөрш болох Энэтхэг Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг, тэр дундаа соёл иргэншил, түүх, оюун санаа, соёлын хэлхээ холбоотой болохыг […]

judo1.jpg
2022-06-16 08:30
Жүдо бөхийн Улаанбаатарын Их дуулга тэмцээн энэ сарын 24-26-нд Монголд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах, “Парис-2024” олимпын наадмын оноо олгох тус тэмцээнд манай улсаас 54 жүдоч эх орныхоо дэвжээнд зодоглоно. Тэмцээний нэг өдрийн хэсгийн барилдааны тасалбар 30.000, финалын барилдааных 50.000 төгрөгийн үнэтэй. Гурван өдрийн турш үзэх VIP тасалбарын […]

.jpg
2022-06-15 14:14
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир спортын улсын хорооны даргаар гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайханыг томиллоо. Биеийн тамир спортын улсын хорооны дарга байсан гавьяат тамирчин Ц.Шаравжамц өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд Монгол улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болсон. Мөн хоёр газрыг нэгтгэх шийдвэр гаргасан байна. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар болон Нийгмийн […]

crossfit.jpg
2022-06-13 14:00
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “976 Mongolian Throwdown 2022” кроссфитийн нээлттэй тэмцээн болно. Тэмцээнд Монголын кроссфитийн шилдэг 50 тамирчин оролцож, эрэгтэй RX, эмэгтэй RX, эрэгтэй 35+ RX гэсэн үндсэн гурван ангилалд өрсөлдөнө. Мөн урилгаар олон улсын тамирчид оролцох аж. Энэ сарын 18-нд болох уг үйл ажиллагааг олон улсын жишгээр задгай талбайд зохион байгуулж байгаагаараа онцлог билээ.

sarul2.jpg
2022-06-13 13:00
Пара хөнгөн атлетикийн гран-при тэмцээн энэ сарын 9-10-нд Франц улсын Парис хотод боллоо. Тус тэмцээний бөөрөнцөг түлхэлтийн төрөлд үндэсний шигшээ багийн тамирчин Д.Саруултөгс хүрэл медаль хүртлээ. Тэрбээр мөн зээрэнцэг шидэлтийн төрөлд дөрөвдүгээр байрт орсон байна. Ийн Д.Саруултөгс дээрх амжилтаараа Азийн наадамд оролцох эрхээ авлаа.

buh-1280x574.jpg
2022-06-12 20:59
Булган аймгаас төрөн гарсан дөрвөн аваргын нэрэмжит улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр боллоо. Барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” СХ, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Увс аймгийн Давс сумын харьяат, “Аврагч” СХ, “ТЭЦ-4” ТӨХК, “Гацуурт” групп, “Тун Мэнд” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, […]

bat.jpg
2022-06-12 12:41
Холимог тулааны дэлхийн хамгийн том холбоо UFC-ийн аваргын бүсийн төлөөх 275 дахь тэмцээн өнөөдөр /зургаадугаар сарын 12/ өглөө 06:00 цагаас эхэлсэн. Тэмцээний гол тулаануудын нэг нь Монголын тулаанч Д.Батгэрэл Өмнөд Солонгосын тулаанч Кьюн Хо Кан нарын хооронд болов. “Талын шуурга” Д.Батгэрэл гурван үеийн турш цохилтоор илүүрхсэн ч гурван шүүгчийн нэгдсэн саналаар ялагдлаа. Энэ нь түүний […]

oron.jpg
2022-06-11 11:00
Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд “Ламбугайн нулимс” дуурийг толилуулах гэж байна. Их зохиолч Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү дуурийн цомнолыг ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичиж, хөгжмийг Төрийн шагналт Х.Билэгжаргал зохиосон юм. “Ламбугайн нулимс” дуурийг урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулан тавьж, анх 1986 оны тавдугаар сарын 10-нд тоглосон бөгөөд урлагийн […]