2022-06-13 14:001min00

Кроссфитийн тэмцээнд 50 тамирчин өрсөлдөнө

crossfit

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “976 Mongolian Throwdown 2022” кроссфитийн нээлттэй тэмцээн болно.

Тэмцээнд Монголын кроссфитийн шилдэг 50 тамирчин оролцож, эрэгтэй RX, эмэгтэй RX, эрэгтэй 35+ RX гэсэн үндсэн гурван ангилалд өрсөлдөнө. Мөн урилгаар олон улсын тамирчид оролцох аж.

Энэ сарын 18-нд болох уг үйл ажиллагааг олон улсын жишгээр задгай талбайд зохион байгуулж байгаагаараа онцлог билээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй