Бурхан багшийн “Ариун чандар эрдэнийн ренсил”-ийг Энэтхэг Улсаас залж байгаатай холбогдуулан Богд хааны ордон музейд хадгалагдаж байсан Бурхан багшийн цахиур эрдэнийг залах ёслол хийлээ.

МБШГ төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Их Хамба, Хамба Номун Хан, Азийн Буддистуудын Энхтайвны бага хурлын Ерөнхийлөгч гавж Д.Чойжамц Бурхан багшийн “Ариун чандар эрдэнийн ренсил”-ийг Монгол Улсад залах хүсэлтийг БНЭУ-ын Засгийн газар зөвшөөрсөн билээ. Ийнхүү “Ариун чандар эрдэнийн ренсил” 1995 оноос хойш хоёрдахь удаагаа ийнхүү Монгол Улсад заларч байна.

Бурхан багшийн их “Ариун чандар эрдэнийн ренсил” өнөөдөр тусгай үүргийн нислэгээр Монгол Улсад ирэх юм. “Ариун чандар эрдэнийн ренсил” болон Бурхан багшийн цахиур эрдэнийг өнөөдөр Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд залах юм байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн