Энэ жил улсын наадмыг Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Н.Наранбаатар найруулна. Наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн төсвөөс ямар ч мөнгө орж ирээгүй байгаа ажээ. Энэ талаар Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар өөрийн цахим хуудаснаа
“Төр засгаас 100, 101 жил гээд л сүржигнээд байх юм. Энэ жил төрийн наадмын нээлт стадионд болох нь худлаа боллоо шүү. Ард түмэн минь их юм хүлээгээд хэрэггүй шүү. Өнөөдөр зургаадугаар сарын 13. Одоо болтол төрөөс шийдэгдсэн мөнгөнөөс ганц ширхэг хадаасны мөнгө ч орж ирээгүй байна. Ид шидтэн л биш бол амжихаа байлаа” гэжээ.