Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир спортын улсын хорооны даргаар гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайханыг томиллоо.
Биеийн тамир спортын улсын хорооны дарга байсан гавьяат тамирчин Ц.Шаравжамц өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд Монгол улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болсон.
Мөн хоёр газрыг нэгтгэх шийдвэр гаргасан байна. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар болон Нийгмийн халамжийн газрыг нэгтгэжээ. Энэхүү шийдвэрийг халамжаас хөдөлмөрт шилжих бодлого, Төрийн хэмнэлтийг хуулийн дагуу, ажлын уялдаа холбоог сайжруулахаар гаргасан байна.