“Талын шуурга” Д.Батгэрэл ялагдлаа

2022-06-12 12:411min0
bat

Холимог тулааны дэлхийн хамгийн том холбоо UFC-ийн аваргын бүсийн төлөөх 275 дахь тэмцээн өнөөдөр /зургаадугаар сарын 12/ өглөө 06:00 цагаас эхэлсэн.

Тэмцээний гол тулаануудын нэг нь Монголын тулаанч Д.Батгэрэл Өмнөд Солонгосын тулаанч Кьюн Хо Кан нарын хооронд болов.

“Талын шуурга” Д.Батгэрэл гурван үеийн турш цохилтоор илүүрхсэн ч гурван шүүгчийн нэгдсэн саналаар ялагдлаа. Энэ нь түүний хоёр дараалсан ялагдал болсон.

Ингэснээр Д.Батгэрэлийн ялалт ялагдлын харьцаа 12-4 болсон бол Кьюн Хо Каных 18-9 боллоо.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй