Булган аймгаас төрөн гарсан дөрвөн аваргын нэрэмжит улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр боллоо.
Барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” СХ, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Увс аймгийн Давс сумын харьяат, “Аврагч” СХ, “ТЭЦ-4” ТӨХК, “Гацуурт” групп, “Тун Мэнд” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын аварга П.Бүрэнтөгс үзүүрлэв.
Их шөвөгт Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” СХ, “Кровун Броверс” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын харцага Ц.Мөнхбаяр, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Алдар” СХ “Сод Монгол” групп, “Булганхангай” дэвжээний бөх, улсын начин Д.Амаржаргал нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Б.Бат-Эрдэнэ, Т.Дүгэрдорж, аймгийн хурц арслан Ө.Сүхбат нар үлдэв.
Зургаадугаар сарын 26-нд 12:00 цагаас Үндэсний их баяр наадмын сорилго Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно хэмээн МҮБХ-ноос мэдээллээ.