hudal-1280x1810.jpeg
2022-09-08 10:17
Монголын Кино Бүтээгчдийн Холбоо, Nomadia Pictures болон Ж.Сэнгэдорж найруулагч нарын хамтран бүтээсэн “Худалдагч охин”/“The Sales Girl” уран сайхны кино нь 27 дахь “Бусаны Олон Улсын Кино Фестиваль”-ийн “A Window on Asian Cinema” хэсэгт албан ёсоор шалгаран 40 гаруй орны бүтээсэн 30 кинотой өрсөлдөх эрхээ авсан байна. “Бусаны Олон Улсын Кино Фестиваль” нь азийн бусад орнуудад […]

saran.jpg
2022-09-07 17:55
Мас-рестлингийн ‘’Колмар‘’ цомын төлөөх тэмцээн өчигдөр, өнөөдөр ОХУ-ын Владивосток хотод боллоо. Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат, “Цоохор ирвэс” клубийн дасгалжуулагч Зидаабазарын Сарантуяа Владивостокоос 65 кг-ын жинд хүрэл медалиар хүртжээ. З.Сарантуяа нь өнгөрсөн зургадугаар сард Якутад болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдээс Б.Үүрцайх, эмэгтэйчүүдээс З.Сарантуяа нар эх орноо төлөөлөн оролцсон байна.

federation-1280x720.jpeg
2022-09-06 21:00
Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид есдүгээр сарын 10-18-нд Сербийн нийслэл Белградад болох насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо мордов. Манай эрэгтэй бөхчүүд 1963 онд, эмэгтэй бөхчүүд 2001 онд Болгарын нийслэл Софид болсон ДАШТ-ээс эхлэн мөрөө гаргасан бөгөөд 7 алт, 21 мөнгө, 41 хүрэл, нийт 69 медалийг эх орондоо […]

ulzii.jpg
2022-09-06 16:44
Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн гурав дахь ном франц хэлээр хэвлэгдсэн байна. Яруу найргийн шилмэл түүврийг нь франц хэл рүү орчуулагч Р.Мөнхзул орчуулсан бөгөөд түүний хувьд өмнө нь зохиолчийн “Аквариум” өгүүллэгийн номыг францаар хөрвүүлж байжээ. “Бореалиа” хэвлэлийн газрын захирал Эмили Май ерөнхий редактораар ажиллаж, франц зураач Изабель Салмон хавтсыг нь урласан байна️. “Éclats de nuit” буюу […]

te.jpg
2022-09-06 14:39
Дуурь бүжгийн эрдмийн театр 60 дахь улирлаа дэлхийн гранд дуурь Ж.Вердийн “Аида” дуурь болон балетын урлагийн бүх цаг үеийн хамгийн агуу бүтээлүүдийн нэг болох П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаар эхлүүлэх гэж байна. “Аида” дуурийг аравдугаар сарын 1, 2-нд толилуулах бол, “Хунт нуур” балетыг аравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд толилуулна. Билет одоогоор худалдаанд гараагүй бөгөөд гол дүрүүдийг […]

hak2.png
2022-09-06 14:19
Ёкозүна асан Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол ирэх оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болох талаар их аварга өчигдөр/2022.09.05/ онлайн хэвлэлийн бага хурлаараа мэдэгджээ. Тэрбээр хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Та бүхнийг ёкозүнагийн бүстэй сүүлийн удаа дэвжээнээ гарахыг минь харна гэж найдаж байна. Би одоо ч гэсэн барилдах чадах юм шиг биетэй […]

tak.png
2022-09-06 14:02
Францын нийслэл Парис хотод зохион байгуулагдаж буй “Парис Гран при-2022” тэмцээний паратаеквондогийн 47 кг-ийн жинд улсаа төлөөлөн оролцож буй паратаеквондогийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлбаатарын Энхтуяа, дасгалжуулагч Д.Батнасангийн хамт Парисийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ.

301562335_1846819595663617_1188998947532076196_n.jpg
2022-09-06 09:19
ОХУ-ын Владивосток хотод маswrestling-гийн “Колмар” цомын төлөөх тэмцээн энэ сарын 6-7-нд болох бөгөөд манай улсаас хоёр тамирчин өрсөлдөнө. Тэмцээний эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Б.Үүрцайх эмэгтэйчүүдийн 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт З. Сарантуяа нар хүч үзнэ. Б.Үүрцайх өнөөдөр Пакистан улсын тамирчин Ур Расуул Масудтай өрсөлдөх бол З.Сарантуяа гоц мөргөсөн байна. Тус тэмцээний ялагчийг “Якутын төмөр зам” […]