Ёкозүна асан Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол ирэх оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болох талаар их аварга өчигдөр/2022.09.05/ онлайн хэвлэлийн бага хурлаараа мэдэгджээ.
Тэрбээр хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Та бүхнийг ёкозүнагийн бүстэй сүүлийн удаа дэвжээнээ гарахыг минь харна гэж найдаж байна. Би одоо ч гэсэн барилдах чадах юм шиг биетэй дэвжээнээ гармаар байна” гэжээ.
Өдгөө 37 настай түүний хувьд зодог тайлсныхаа дараа Магаки гэх нэртэй болж, Чикүбаяамаг тэтгэвэрт гарсны дараа хүсэн хүлээсэн Мияагино дэвжээгээ удирдахаар болсон.