Сонирхуулахад, Бямбаагийн Буджаргал манай сайтад ярилцлага өгөхдөө “Олон хоног урт зам туулаад барианд орох мөчид танд юу бодогддог вэ” гэсэн асуултад “Бусад тамирчнаас түрүүлээд барианд орохдоо би аварга болчихлоо гээд нээх их баярлаад байдаггүй. Хийх ёстой ажлаа хийсэн юм шиг л мэдрэмж төрдөг. Учир нь бусад спортын ялалт, ялагдал торгон агшинд шийдэгддэг. Харин хэт холын зайн гүйлтэд би яг ард яваа хүнээсээ хол тасархай буюу 42-100 км зайд тасарч түрүүлдэг. Тиймээс түрүүлсэн, аварга болсноо барианд орохоосоо өмнө нь мэдчихдэг” хэмээн хариулж байв.