ОХУ-ын Владивосток хотод маswrestling-гийн “Колмар” цомын төлөөх тэмцээн энэ сарын 6-7-нд болох бөгөөд манай улсаас хоёр тамирчин өрсөлдөнө. Тэмцээний эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Б.Үүрцайх эмэгтэйчүүдийн 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт З. Сарантуяа нар хүч үзнэ. Б.Үүрцайх өнөөдөр Пакистан улсын тамирчин Ур Расуул Масудтай өрсөлдөх бол З.Сарантуяа гоц мөргөсөн байна. Тус тэмцээний ялагчийг “Якутын төмөр зам” ХК-ийн тусгайлан бэлдсэн шагналаар шагнаж урамшуулах юм.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо