З.Сарантуяа “колмар“ цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

2022-09-07 17:551min0
saran

Мас-рестлингийн ‘’Колмар‘’ цомын төлөөх тэмцээн өчигдөр, өнөөдөр ОХУ-ын Владивосток хотод боллоо. Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат, “Цоохор ирвэс” клубийн дасгалжуулагч Зидаабазарын Сарантуяа Владивостокоос 65 кг-ын жинд хүрэл медалиар хүртжээ.

З.Сарантуяа нь өнгөрсөн зургадугаар сард Якутад болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.

Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдээс Б.Үүрцайх, эмэгтэйчүүдээс З.Сарантуяа нар эх орноо төлөөлөн оролцсон байна.