Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн гурав дахь ном франц хэлээр хэвлэгдсэн байна. Яруу найргийн шилмэл түүврийг нь франц хэл рүү орчуулагч Р.Мөнхзул орчуулсан бөгөөд түүний хувьд өмнө нь зохиолчийн “Аквариум” өгүүллэгийн номыг францаар хөрвүүлж байжээ. “Бореалиа” хэвлэлийн газрын захирал Эмили Май ерөнхий редактораар ажиллаж, франц зураач Изабель Салмон хавтсыг нь урласан байна️.
“Éclats de nuit” буюу “Шөнийн гялбаа”, “Шөнийн хэлтэрхий” хэмээн нэрлэсэн уг номын албан ёсны нээлт аравдугаар сарын 15-нд болох юм байна. Одоогоор нээлтээ хийгээгүй байгаа ч “Бореалиа” хэвлэлийн газрын сайтад хэдийнээ худалдаалагдаж эхэлсэн байна.