Монголын Кино Бүтээгчдийн Холбоо, Nomadia Pictures болон Ж.Сэнгэдорж найруулагч нарын хамтран бүтээсэн “Худалдагч охин”/“The Sales Girl” уран сайхны кино нь 27 дахь “Бусаны Олон Улсын Кино Фестиваль”-ийн “A Window on Asian Cinema” хэсэгт албан ёсоор шалгаран 40 гаруй орны бүтээсэн 30 кинотой өрсөлдөх эрхээ авсан байна.
“Бусаны Олон Улсын Кино Фестиваль” нь азийн бусад орнуудад зохиогддог фестивалиуд дундаа хамгийн нэр хүндтэйд тооцогддог, А зэрэглэлийн фестиваль юм.