Б.ЦАГААНЦООЖ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд шинэчилдэг билээ. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор 2020 оны нэгдүгээр сараас эхлэн 420.000 төгрөг болон нэмэгдэж байсан юм. Өчигдөр (2022.02.10) Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хуралдлаж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж гарах дүрэм журам, аргачлалыг хэлэлцэн, баталжээ. […]