Б.ЦАГААНЦООЖ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд шинэчилдэг билээ. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор 2020 оны нэгдүгээр сараас эхлэн 420.000 төгрөг болон нэмэгдэж байсан юм.
Өчигдөр (2022.02.10) Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хуралдлаж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж гарах дүрэм журам, аргачлалыг хэлэлцэн, баталжээ. Мөн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний ажлын хэсэг байгуулахаар болж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны дэд даргаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбатыг дэвшүүлж, баталсан талаараа ХНХЯ-наас мэдээлжээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Монгол Улсын Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн дагуу Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтоодог.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр нийгмийн даатгалын сарын доод шимтгэл даган нэмэгддэг байна. Тухайлбал 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг байх үед нийгмийн даатгалын сарын доод шимтгэл 43,200 төгрөг байсан бол 2020 онд 56,700 төгрөг болж нэмэгдсэн билээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сард болсон МҮЭ-ийн XXIII Их хурлын үеэр С.Эрдэнэбат хэлэхдээ “2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийн бодлогодоо нэмэлт өөрчлөлт оруулна. МҮЭХ 2025 он гэхэд цалин хөлсийг хоёр дахин ба түүнээс доошгүй хэмжээнд нэмэгдүүлэх зорилтыг тавьсан” хэмээн мэдэгдэж байсан юм.
9 comments
Төрийн үйлчилгээнии ажилчид гэрээт болох яаасан бэ.Энэ талаар ягаад таг чиг болчих воо.Төрд зөвхөн багш эмч нар л ажилдаг юм шиг байх юм аа. Бусад мэрэгжилийн ажилчид хүн биш ар гэр үр хүүхэдгүй юм шиг байх юм.Энэ чинь ниигмийн давхараг ажил мэрэгжилээр нь гадуураж байга юм биш үү
Тэр үнэн
ТҮ ын ажилчдыг аль хэзээний орон нутагт нь шилжүүлээд цалин нь гэрээт гэдэгээр орж ирсэн байна .Хулгайч худалч засаг чоно борооноор гэдэг шиг баяр сар шинэ тааруулаад чимээгүй шийдвэрээ гаргаж байгаа юм бишүү.Тодорхой мэдэгдэл мэдээлэллээ хийж энэ олон хүмүүсийн сэтгэл санааг нэг тийш нь болгох хэрэгтэй байна.
Тү 1-3 шатлал цалин 470000-490000 мянга н/даатгал татвар төлдөг ажилчин ангиа цалин мөнгө нэмэхгүй бол тэтгэвэрээс бага цалин авах хууль баймгүй юм
Төрийн үйлчилгээний цалин дэндүү бага нэмэх хэрэгтэй 23жил ажилаад 680000 цалин авч бна
П
Цалингаас бусад нь бүгд нэмэгдчихсэн туйлж байхад авсан цалин нь хаанаач хүрэхгүй хүн авсан цалиндаа сэтгэл хангалуун байж ажлаа сэтгэлээсээ хийдэг юм
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг маш олон иргэд бгаа тийм болхоор нэмэх хэрэгтэй л дээ
teehhh gereet geh neriitleer amralt ch bhgv ajilluulna emnelgiin gazar tegj ajilluulj bn shdee tsaana chne