Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхчүүдийн төлөөлөл өнөөдөр /2022.01.12/ УИХ-ын дарга Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
“Эрхэм нандин сувд” ТББ-ын төлөөлөл:
-Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах олон конвецид нэгдэн орсон. Гэвч өнөөдөр Монголд бодит нөхцөл байдал дээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх зөрчигдөж байна. Өнөөдрийн тавьж байгаа гол шаардлага бол нийгмийн хамгааллын тэтгэмж хангалтгүй байгаа явдал.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүмүүстэй эцэг, эхчүүдийн төлөөлөл орж уулзсан. Асуудлыг хүлээж авлаа, яаралтай шийдвэрлэж, арга хэмжээ авна гэж хэлсэн ч өнөөдрийг хүртэл дорвитой шийд гараагүй. Түүгээр ч зогсохгүй асуудлыг шийдвэрлэхэд яамнаас огт анхаарахгүй байна.
Нийт 188 мянган төгрөгийн тэтгэмж хүүхдүүдийн эмчилгээний зардал, эм тарианд огт хүрэхгүй байна. Тиймээс УИХ-ын дарга Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлж байна. 2019 оны судалгаагаар Монгол Улсад 14 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Үүнээс 4-5 мянган хүүхэд нь боловсрол эзэмших чадваргүй, байнгын асаргаанд байна. Хүүхдийн тэтгэмжээс гадна 123 мянга 100 төгрөгийг хүүхэд асарсны тэтгэмж болгож эцэг, эхэд өгдөг. Энэ мөнгөөр сарын орлогогүй олон мянган өрх амьдарч байна.
Хөдөлмөрийн насны ээж, аавууд хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаанд байх шаардлагатай хүүхдээ харахаас өөр сонголтгүй. Тиймээс Үндсэн хуульд заасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалахад онцгой анхаарахыг төрөөс хүсч байна.
Мөн байнгын асаргаатай хүүхдүүдийн сурах, хөгжих эрхийг хангаж, амьдрах зардлын тэтгэмжийг нэмэгдүүлэхийг шаардаж байна. Хэрэв халамж, асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэхгүй бол хүүхдийн эрх зөрчигдсөөр байна. Тэгэхээр тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөг болгож өгөхийг эцэг, эхчүүдийн зүгээс шаардаж байна.
1 comment
Яагаад зөвхөн хүүхдүүд гэж? Хөгжлийн бэрхшээлтэй хүний ОУ конвенцэд ч нэгдсэн. Ажаад байхад ХБХ-ны ар гэр, эцэг эхчүүдэд хүүхэд нь насан туршдаа асаргөаны хүүхэд нь байдаг учраас хүүхэд гэж ярьдаг, гэтэл дээд эргүүнүүд нь аягүйдвэл үгэн дээр тоглолт хийнэ ээ. Кккк. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ ЭДГЭШГҮЙ ӨВЧНИЙ АНГИЛАЛД ОРДОГ ШҮҮ. ТУЛГУУР ЭРХТЭНИЙ БОЛОН ОЮУН САНААНЫ ГЭЖ 2 ЯНЗ БИЙ!