Нэгдүгээр сарын 21-нээс өмнө e-Mongolia-д хандан цэргийн бүртгэлдээ хамрагдаарай

Цэргийн бүртгэл үргэлжилж байна. Энэ жилийн онцлог нь цэргийн насны эрчүүд цахимаар бүртгэлээ хийлгэх боломжтой болж байгаа. Тиймээс нэгдүгээр сарын 21-нийг хүртэлх хугацаанд e-Mongolia-д хандан цэргийн бүртгэлдээ хамрагдахыг санууллаа.
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3-т 100,000 төгрөгөөр торгох заалттай байна.
Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
- Дээд офицер /Генерал/-65 насны
- Ахлах офицер -60 насны
- Дунд офицер, ахлагч -55 нас
- Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ 50 нас.
Цахимаар бүртгүүлэх заавар: